БҮГД НАЙРАМДАХ БАНГЛАДЕШ АРД УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУХ ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД МАХБУБ УЗ ЗАМАН ҮҮРЭГТ АЖИЛДАА ОРЛОО

0


Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Бүгд Найрамдах Бангладеш Ард Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Махбуб Уз Заманыг 4 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр Элчин сайд Махбуб Уз Заман Итгэмжлэх жуух бичгийн хувийг дэд сайд Б.Мөнхжинд гардуулж, Бүгд Найрамдах Бангладеш Ард Улсаас Монгол Улсад суух Элчин сайдын үүрэгт ажилдаа оров.

 

 

Дэд сайд Б.Мөнхжин энэ онд Монгол, Бангладешийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байгааг тэмдэглэж, Монгол Улс Ази, Номхон далайн бүс нутгийн улс орнуудтай харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх бодлогын хүрээнд Бангладеш Улстай улс төрийн харилцааг бэхжүүлэхийн төлөө байгааг онцлов.

 

 

Элчин сайд Махбуб Уз Заман Монгол, Бангладешийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, худалдаа, эдийн засаг, соёл, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг дэмжих чиглэлд онцгой анхаарал хандуулж, бизнесийн байгууллага хоорондын хэлхээ холбоо, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийлэв.

 





Source link

0 0 санал
Мэдээг үнэлэх
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest

0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x