БУТАНЫ ХААНТ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУХ ЭЛЧИН САЙДЫН ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГИЙН ХУУЛБАРЫГ ХҮЛЭЭН АВАВ

0


Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Бутаны Хаант Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Вецоп Намжилыг хүлээн авч уулзаж, Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг гардан авав.

Уулзалтын үеэр Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Монгол Улс, Бутаны Хаант Улсын харилцаа “Найрамдалт хамтын ажиллагаа”-ны зарчимд тулгуурлан тогтвортой хөгжиж ирснийг онцлоод цаашид хоёр талын улс төр, эдийн засаг, хөдөө аж ахуй, боловсрол зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, иргэд хоорондын солилцоог бэхжүүлэхэд онцгойлон анхаарч ажиллахыг Элчин сайдаас хүсэв.

Элчин сайд Вецоп Намжил Бутаны Хаант Улсаас Монгол Улсад хавсран суух анхны Элчин сайдаар томилогдон ажиллаж буйдаа баяртай байгаагаа илэрхийлж, Монгол Улс, Бутаны Хаант Улсын харилцааны тулгуур салбаруудыг улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлэх, иргэд хоорондын хэлхээ холбоог бататгах, аялал жуулчлал, хөдөө аж ахуй зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд идэвх санаачилгатай ажиллахаа илэрхийлэв.





Source link

0 0 санал
Мэдээг үнэлэх
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest

0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x