БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ ОХУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд ноён А.Н.Евсиковтой уулзлаа

0



Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ ОХУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд ноён А.Н.Евсиковтой уулзлаа.

Уулзалтаар ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиков Монгол, Орос хоорондын шууд нислэгийн тоог нэмэгдүүлэх, хил орчмын бүс нутгуудаас жуулчид хүлээн авахаас гадна ОХУ-ын төв хэсгээс жуулчид татах ажлыг эрчимжүүлэх хамтран ажиллах боломжтойг онцлов.

Түүнчлэн талууд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд хамтын ажиллагааг үргэлжлүүлж, биологийн олон янз байдлын хамгаалал, цөлжилттэй тэмцэх зэрэг чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх ажилд идэвхитэй ажиллахаар тохиролцов.

Эх сурвалж: БОАЖЯ

скачать dle 12.0

0 0 санал
Мэдээг үнэлэх
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest

0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x