БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзав

1


Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ким Жун Гү-г  хүлээн авч уулзав.

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг энэ өдөр Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ким Жун Гү-г үүрэгт ажилдаа орсонтой нь холбогдуулан хүлээн авч уулзав.

Сайд Б.Батцэцэг хүний эрх, эрх чөлөө, ардчилал, зах зээлийн нийтлэг үнэт зүйлстэй, манай улсын гуравдагч хөрш, ойр дотны түнш БНСУ-тай хөгжүүлж буй харилцаанд өндөр ач холбогдол өгч буйг тэмдэглэв. Мөн хоёр улсын “Стратегийн түншлэл”-ийн харилцааг бэхжүүлж, харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулах,  иргэдийн солилцоог дэмжиж, бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.

Тэрээр Монгол, Солонгосын харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, түүний дотор худалдаа, хөрөнгө оруулалтыг үлэмж нэмэгдүүлэх, иргэд зорчих нөхцлийг хөнгөвчлөх чиглэлд Элчин сайдын зүгээс онцгойлон анхаарч ажиллана гэдэгт итгэж буйг илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсэв.

Элчин сайд Ким Жун Гү БНСУ, Монгол Улсын улс төрийн итгэлцлийг бататган бэхжүүлж, худалдаа, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчинг төгөлдөржүүлж, иргэдийн харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх чиглэлд идэвхийлэн ажиллахаа илэрхийлэв.

Талууд хоёр улсын харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулах хүрээнд “Монгол, Солонгосын газрын ховор металлын хамтарсан судалгааны төв”-ийг Монгол Улсад  байгуулах зэрэг бүтээн байгуулалтын томоохон төсөл, хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх, хувийн хэвшил, аж ахуйн нэгж хоорондын бодит хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжихэд түлхүү анхаарч ажиллахаар ярилцав.





Source link

0 0 санал
Мэдээг үнэлэх
guest

1 Сэтгэгдэл
Хамгийн сүүлийн үеийн
Хуучнаас Хамгийн олон санал өгсөн
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
trackback
БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзав – "Аймгийн мэдээ" цахим сонины сүлжээ
16 өдрийн өмнө

[…] Source link […]

1
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x