“Бизнес дэх хүний эрх” сургалт боллоо

0


Япон улсын Засгийн газрын дэмжлэгтэй НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Бизнес ба хүний эрх” глобал төсөл хэрэгжиж байгаа билээ. Энэ төслийн хүрээнд Улаанбаатар хотын худалдааны танхим “Бизнес дэх хүний эрх” сургалтыг нийслэлийн дүүргүүдийн ЖДҮ эрхлэгчдэд зориулж хоёрдугаар сарын 28-наас тавдугаар сарын 9 хүртэл нийт 11 сургалт зохион байгууллаа. Сургалтад 220 гаруй ЖДҮ эрхлэгчид оролцов. Тус сургалтаар бизнес дэх хүний эрхийн талаарх үндсэн мэдлэг, ойлголтыг өгөх, ЖДҮ эрхлэгчдэд тогтвортой ажил, бизнес, орлогыг хангах, чадавхийг сайжруулах зэрэг үндсэн мэдлэг, мэдээллийг өгсөн юм.

Эдгээр сургалтыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Бизнес ба хүний эрх” глобал төсөл болон Нийслэлийн дүүргүүдийн ЖДҮД төвийнхөн, мөн бяцхан хүүхдүүдээ хүртэл дагуулан ирж, мэдлэг олж авах чин хүслээр оролцсон ЖДҮ эрхлэгчдэдээ талархсанаа илэрхийлье.

Суралцагчдын сэтгэгдлээс хуваалцахад:

  • Олон гоё мэдээлэл авлаа, бодууштай зүйлс их байна, одоо очоод ажил дээрээ хэрэгжүүлэх юм ч их байна. Цаашид олон сургалт зохион байгуулж байгаарай.
  • ЖДҮ эрхлэгчдийн дунд “Бизнес ба хүний эрх” сэдвээр сургалт зохион байгуулсан багш нартаа талархал илэрхийлье. Бизнесийн хүрээнд бид өөрсдийн болон ажилчдынхаа эрхийн талаар мэдлэг хомс байсныг бидний мэдлэгийг тэлж, олон авууштай санаа, туршлага, мэдээлэл олголоо. Жишээ нь, хөдөлмөрийн аюулгүй байдал, зөрчигдсөн эрх, бидэнд тулгамдаж буй асуудлуудаас гарах гарц гаргалгаа, шийдвэр зэргийн тухай мэдэж авлаа. Баярлалаа.
  • ЖДҮД төв-д НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэй Бизнес дэх хүний эрхийн талаар сургалтад суулаа. Маш их таалагдлаа. Бид ажилдаа хүний эрхийн талаар мэдлэггүй байсныгаа энэ сургалтад сууснаар мэдэж авсан. Сайхан сургалт боллоо. Баярлалаа.

 



Эх сурвалж mongolianeconomy.mn

0 0 санал
Мэдээг үнэлэх
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest

0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x