Тус дүүрэгт дахин сонгууль явуулах тухай сонгуулийн хорооны 2018 оны 02 сарын 09-ний 01,02 дугаар тогтоол гарч, Баянзүрх дүүргийн 10,19 дүгээр тойргуудад 2018 оны 10 дугаар сарын 4 дэх 7 хоногийн бямба гаригт дахин сонгууль явуулахаар тогтсон байсан.
Гэтэл тус дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахин сонгууль явуулах сонгуулийн хорооны 2017 оны 01,02 дугаар тогтоолуудыг хүчин төгөлдөр бус хэмээн үзэж шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Захиргааны актыг түр түтгэлзүүлэх тухай Нийслэлийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 8 дугаар захирамж гарсан.
Ийнхүү шат шатны шүүхийн ажиллагаанууд тодорхой хугацаанд явагдаж, улмаар Улсын дээд шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 498 тоот тогтоолоор Баянзүрх дүүргийн ИТХ-аас гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул Баянзүрх дүүргийн сонгуулийн хороо тус дүүргийн 10,19 дүгээр тойргуудад сонгуулийн хугацааг 52 хоногоор тооцон иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.7, 78.3, сонгуулийн тухай хуулийн 163 дугаар зүйлийн 163.2-т тус тус заасны дагуу 03 дугаар сарын 23-ны өдрийн бямба гарагт дахин сонгууль явуулах тогтоол батласан.
