Бангкок хотноо Монгол ахуйг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн гарав

0

Тайландын фото зурагчин Жатенипат Кетпрадит Монгол Улсын Хөвсгөл, Баян-Өлгий аймгийн үзэсгэлэнт газраар аялж, авсан гэрэл зургийн цуглуулгаараа Бангкок хотын “Ривер Сити Бангкок” төвд гэрэл зургийн үзэсгэлэн гаргаад байна. “People and Their Worldнэртэй энэхүү гэрэл зургийн үзэсгэлэнг “Nikon Thailand” компани ивээн тэтгэсэн бөгөөд тус үзэсгэлэнд цаатан хүмүүсийн ахуй амьдрал болон бүргэдийн анчидын тухай сонирхолтой гэрэл зургууд тавигджээ. 

Жатенипат Кетпрадит нь Photographer of the Year at One Eyeland Awards 2021”, “International Portrait photographer of the year 2021” зэрэг шагнал тус тус хүртэж байсан Тайландын алдартай гэрэл зурагчин юм. Түүний гэрэл зургийн үзэсгэлэн энэ оны 5 дугаар сарын 27-ноос 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл  Бангкок хотноо үргэлжилнэ.

Source link

0 0 санал
Мэдээг үнэлэх
guest
0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x
()
x