“БАКУЛА РИНБҮҮЧИ”-ГИЙН НЭРЭМЖИТ ШУУДАНГИЙН МАРКИЙН НЭЭЛТ БОЛОВ

0


Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар 1990-2000 онд олон жил үр бүтээлтэй ажиллаж, Монгол, Энэтхэгийн орчин үеийн харилцааны бат бэх суурийг тавилцахад үнэтэй хувь нэмэр оруулсан “Кушок Бакула Ринбүүчи”-гийн нэрэмжит шуудангийн маркийг нээх анхны өдрийн ёслол 6 дугаар сарын 15-ны өдөр Гадаад харилцааны яамны “Номин” танхимд болов.

Нээлтэд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, Монгол Улсын 3 дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, Монголын бурханы шашинтны төв-Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн Их Хамба Номун Хан Гавж Д.Чойжамц, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Хууль зүйн сайд Кирен Рижижу, Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Мохиндер Пратап Сингх нар оролцов.

Түүх, соёлын хэлхээ холбоо, чөлөөт, ардчилсан нийгэм, бүс нутаг болон олон улсын энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалах зэрэг нийтлэг үнэт зүйлсэд суурилсан Монгол, Энэтхэгийн харилцаа, хамтын ажиллагаа “Стратегийн түншлэл”-ийн зарчмаар тууштай өргөжин хөгжиж, харилцан бие биенээ дэмжин хамтран ажиллаж байна.

Энэхүү сэдэвт маркт Бурханч лам Г.Пүрэвбатын зурсан түшлэгт номт ширээн дээр Бакула Ринбүүчи гэгээнтнийг номт хувцастай, хонх, очир барин заларч буйгаар дүрслэн харуулжээ.

“Монгол Шуудан” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Анхбаатар ёслолд оролцсон хүндэт зочдод дурсгалын марк гардуулав.





Source link

0 0 санал
Мэдээг үнэлэх
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest

0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x