А.БААТАРХУЯГ: Монголын төр Монголчуудаа харийнханд барьж өгдөггүй болсон цагт л Монголын төр гэгдэх эрхтэй болно!

0

ҮНЭНБААТАР ГУАЙГ ӨМГӨӨЛЦГӨӨЕ!

Манай төр Өвөр Монголоос 90-ээд оны эхээр ирсэн, №2 гадаад хөрөнгө оруулагч, Монгол улсын хөгжил дэвшлийн төлөө олон чиглэлээр тус нэмэр болохоор хүчин зүтгэж ирсэн, Монголын иргэн болох гэж хэдэн арван жил чармайсан ч бүтээгүй, 75 настай Л.Үнэнбаатар гэдэг буянтай буурлаар үгүй мөн их оролдох юм аа. Тувтан дарамталж, сэтгэлзүйгээр тамлан зовоож ирлээ. Өнгөрсөн 7 хоногт бас л барьж аваад албадан гаргана гээд 461-р ангид хорьчихлоо. Хилийн чанадын монголчуудыгаа үзэн ядаад тэмцэлдээд, бараг алчих гээд хядчих гээд байдаг, гадаадын өөр хүмүүсийг үзэнгүүт саваад уначихдаг мөн ч арчаагүй төр байж ирлээ.

Хэн бүхэн чадахаараа энэ бууралд тусалцгаая гэж уриалж байна.

Энэ асуудлаар өвөр монголчуудын эрхийн төлөө тэмцэгч анд Г.Ням-Очир маань их бичсэн байна. Түүнээс толилуулъя:

“Argo” ажиллагаа ба Л.Үнэнбаатар

Ч.Мөнхбаяр бид хоёр “Монгол хүн монгол хүндээ туслая” гэдэг ТББ байгуулжээ. Нүдэн дээр танил найз өвөр монголчууд хууль хүчнийхэнд дээрэмдүүлж, тонуулж, хүний эрх нь асар ихээр зөрчигдөх болсон. Одоо ч үргэлжилж байгаа. Бид 2 жил бүр “Монгол дахь өвөр монголчуудын хүний эрхийн индекс” гэж гаргадаг. Би Монголоос албадан гаргагдсан өвөр монголчуудын араас очиж, ярилцлага сурвалжлага авдаг. Гол нь бид 2 Монгол улсын газар нутаг дээр ӨВӨР МОНГОЛ хүний эрх зөрчигдөхөд л тэмцдэг. Тэдний хувь заяаны тухай ном гаргадаг. Уншуулдаг. Хэдэн жилийн өмнө хоёулхнаа байснаа бодвол олон залуус дэмждэг болсон. Гэхдээ яг одоо Л.Үнэнбаатар гуайд чухам яаж туслахаа сайн мэдэхгүй л байна. Та нар минь туслаач. Ч.Мөнхбаяр маань гадаадад явдаг. Ганцаараа шахуу л сууж байна.

На изображении может находиться: 1 человек, очки, селфи и часть тела крупным планом

Сэтгүүлч, нийтлэлч Ч.Мөнхбаяр

2014 оны 6-р сарын 17. Энэ өдөр Дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн эхлэх гэж байв. Уламжлал ёсоор үзэх гэж байтал Ч.Мөнхбаяр утасдлаа. Хожим бид хоёр яг энэ болсон үйл явдлаар кино хийнэ гэж ярьдаг юм. Бен Аффлек-ийн тоглосон “Argo” гээд нэг кино байдаг шүү дээ. Иранд хувьсгал гараад, ажилтнуудаа маш чадварлаг гаргадаг. Яг энэ ажиллагаа бол дэлхийн тагнуулын урлагийн түүхэнд бичигдсэн бодитой үйл явдал юм билээ.

“Нямочир оо? Нэг 70 настай өвөр монгол хүний асуудал байна. Хоёулаа тэр хүнд туслая” гэлээ. Бид 2 хар багын найз нар өвөр монголчуудад туслах дуртай. Ингээд л Л.Үнэнбаатар гуайн тухай анх мэдсэн юм даа. Огт танил байгаагүй. Тэр өдөр манай Гадаадын Иргэн харъяатынхан Л.Үнэнбаатар гуайг доороо байдаг шоронд хорьжээ. Маргааш нь буюу 6-р сарын 18-нд Хятадын ГИХГ-ын ажилтнууд Airchina-аар нисч ирж авах байлаа.

ГИХГ-ын эмч Л.Үнэнбаатар гуайг үзээд, “Энэ хүний даралт өндөр, зүрх муу бна. Эмнэлэгт хэвтүүл.Энд хонуулбал өглөө болтол тэсэхгүй ч байж магадгүй” гэж хэлжээ. Ингээд 3-р эмнэлгийн Зүрх,судасны тасагт хэвтүүлжээ. Тасгийн үүдэнд нэг офицер, гадаа машинтай 2 офицер манаж байв. Харин манай найз нар, танил ах дүүс нь гээд хэдэн хүн байлаа. Яаж энэ хүнд туслах вэ? Ингээд шөнө 3-р эмнэлэгт тасгийнх нь үүдэнд хонолоо доо.

Хэнээс нь тэр мэргэн ухаан гарсныг мэдсэнгүй. Ямартай ч үүрээр 4 цагт 2 эмэгтэй орж, хагас үхлүүт шахуу Л.Үнэнбаатар гуайг бие засуулахаар авч, гараад, 1-р давхарын жорлонгийн цонхоор гаргаад, машинд суулгаад, хажууд Хан Хэнтий налайж байхад 7 хонохгүй баригдвал гээд, явуулж орхилоо. Харин бид тамхилахаар гарч, үүр цайж байхад, манай хөл бөмбөгчид хөлчүүхэн гэр рүүгаа харьцгааж, ГИХГ-ын офицерууд хайн гүйлдэж байлаа. Тэр үед Л.Үнэнбаатар гуай хэдийн Баянзүрхийн товчоогоор гарч явж билээ.

Ингээд л Л.Үнэнбаатар гуайн тухай мэдээллүүд ил болж, дээрэмдээд байсан цагдаа нар мөнгө төгрөг, машин, орон байрыг нь өгч нэг удаадаа амар сайхандаа жаргасансан. Харин тэд пасспортыг нь өгөөгүй. Бид ч иргэншилтэй болгох гэж Ц.Элбэгдорж ерөнхийлөгчид 4 удаа, Х.Баттулга ерөнхийлөгчид 2 удаа лав хандаад хөөцөлдөж байлаа. Маргааш өдөр нь ГИХГ-ын дарга Б.Пүрэвдорж дээр Хятдын ГИХГ-ын дарга нар одон медаль барьсаар ирсэн ч хаанаас ч хайгаад олоогүй. Тагнуул нь ч, цагдаа нь ч.

Энэ л “АРГО” болсон юм даа. Санамсаргүй маш хурдан сэтгэдэг юм билээ. Хүн цагаа тулахаар. Харин одоо 5 жил өнгөрсөн. Л.Үнэнбаатар ах 75 настай. Тэсэх болов уу? Яах бол. Та нар Хятад руу өгсөн ч тэр бид араас нь байнга хараа хяналт тавьж мэдээлэх болно. Тэр үед “Энэ тухай бичвэл АЛНА” гэж айлгадаг байсан Харандаа нарынхаа тухай ч бичнэ. Дэлхийгээр нэг булайг нь дэлгэх болно доо харинчиг.

Монгол ялагдаж байна. Монгол ялна гэдэг бол дэлхийн монгол хэлтэй, ёс заншилтай, нэг шашинтай монголчууд нэг дор амар амгалан амьдрахыг хэлнэ. Бидэнд үүнээс өөр ирээдүй байхгүй. 1990 оноос хойш 1000 орчим өвөр монголчууд наашаа элгэн саднээ гэж ирээд, өр лүүгээ өшиглүүлээд, хаашаа ч юм 7 тэрбум хүн төрөлхтөн рүү шингэж одсон. Цөөхөөн хэд нь л үлдсэн.

Эдний дундаа хамгийн ахмад нь Л.Үнэнбаатар гуай. Биднийг дэлхийн өвөр монголчууд харж байгаа шүү. Ялангуяа Улсын Прокурорын гадаад харилцааныхан минь ээ? Хууль хүчний байгууллага нүд рүүгээ хуруугаа чичих хэрэггүй. Бид СЭХЭЭТЭН-үүд анхааралтай ажиглах болно. Ганц худагт 7 хоног хоригдож буй Л.Үнэнбаатар гуай дунд нь зогсож байна. #freeUnenbaatar та бүхэн цааш түгээж өгнө үү?

“Монгол хүн монгол хүндээн туслая” ТББ-ыг сэтгүүлч Ч.Мөнхбаяр бид хоёр байгуулжээ. 2014.06.17 -нд Луунжавын Үнэнбаатар гуайг 3-р эмнэлгээс оргуулж, ГИХГ-аас урагшаа хүлээлгэн өгөхийн өмнө нэг удаа аварч байлаа. Энэ хүн одоо дахин баригдаж Ганц худагт хоригдоод 7 хонож байна. 5 жилийн өмнөх видеог та бүхэнд сануулж байна. Чадлаараа түгээж тусална уу? Монгол хүн монгол хүндээ л туслая.
https://www.youtube.com/watch…

75 настай Үнэнбаатар ах дахиад л баригджээ. Одоо Ганц худагт 7 хонож байна. Урагшаа өгнө гэнэ дээ. 4 жилийн өмнө хийж байсан ярилцлагаа дахин хүргэж байна. Бид малаа хүртэл гаргахгүй гэж тэмцэж байхад, ХҮН гаргадаг цаг ирлээ. Дараа нь та биднийг ч бас гаргах болно. http://www.sonin.mn/news/politics-economy/37845… “

Авиан Баатархуяг сэтгүүлч ингэж бичжээ:

Image result for Баатархуяг
Сэтгүүлч, нийтлэлч А.Баатархуяг

“Монголын төр Монголчуудаа харийнханд барьж өгдөггүй болсон цагт л Монголын төр гэгдэх эрхтэй болно!

Тэртээ ХХ зууны эхээр таван замын байлдааны хөлөөр орж ирсэн 2000 цахар Хүрээнд зутарч нутаггүй үймжээ. Энд ч цэрэг хөдөлгөн дарж, тэд ч сэтгэл алдарч, 9 хүнийг Юань Шикайд илгээж буцахыг хүссэнд бүгдийнх нь зүрхийг сугалчихсан гэдэг. Наашаа ирсэн хүн тэнд ийм л тавилантай золгодог. Буцах замгүй. Барон ирж, тэд нэг амьсгаа авч, цэрэгт нь ороод гамин лугаа үхэн байлдаад Сэлэнгийн Түшиг, Цагааннуурт нутагтай болсон ч хожим эсэргүүний үед “цагааны үлдэгдэл” гээд бүх эрсийг нь хядчихсан.

Дараа нь коммунист үзлээр олон өвөрлөгчийг тушаасан. Эхнэр хүүхдээ “Эндээ үлдэг…” гээд хилийн наана буудчихсан тохиолдол ч бий! Сүүлийн үед манай хүчнийхэн өвөрлөгчдийн эд мөнгө, байр савыг дээрэмддэг, хятадын захиалгаар ажиллаж, энд байгаа өвөрлөгчдийг сорчлон буцааж үлдсэн юман дээр нь ялаа мэт шавдаг болсон гэсэн яриа сонсогдоод л байна.

Тэд биднийг гэхгүй хэнийг гэх вэ? Бид арчаагүй л дээ, гэхдээ “Болжмор бутанд нуугдахыг хүсвэл…” ядаж бут шиг байж чадахгүй бол дэлхийн шившиг дээрээ Монголын шившиг болно шүү! Монгол гэдэг нэгэн нэр олон Монголчуудад хамаатай юм шүү!

Тэгээд хөөрхөс Монгол гэдэг нэрийг гамнаад “Халхын төр хаяа муутай” л гэлцэж эхэлнэ шүү! Өндөгний уураг шиг улс байж, хальсаа хагалах ч дээ…”.

Сэтгүүлч, нийтлэлч Ч.Мөнхбаяр

0 0 санал
Мэдээг үнэлэх
guest

0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x