“Ахмад настны нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих журам”-ыг хүчингүй болголоо

0

НИТХ-ын хурлын ээлжит XXIV хуралдаанаар  “Нийслэлийн нутаг дэвсгэрт хашаа, хайс барих, ашиглах, буулгах журам”-ыг батлах, зарим тогтоолыг хүчингүй болгох,зэрэг асуудлыг хэлэлцлээ.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан НИТХ-аас баталсан таван тогтоолыг хүчингүй болгох үндэслэл, төслийг төлөөлөгчдөд танилцуулсан юм. Тухайлбал, НИТХ-аас 1995 онд баталсан 02 дугаар тогтоол,  “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам” ,  “Хог тээврийн тариф батлах тухай журам” 2015 онд баталсан ахмад настны нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих, мөн уг онд баталсан “Газар шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагааны журмыг батлах” журмын тогтоолыг хүчингүй болгуулахаар тусгажээ. 

Төлөөлөгчид уг асуудлыг хэлэлцээд дөрвөн тогтоолыг хүчингүй болголоо. Харин “Хог тээврийн тариф батлах тухай журам”-ыг  сайтар судлах шаардлагатай гэж үзээд 12 сар хүртэл хойшлуулав

0 0 санал
Мэдээг үнэлэх
guest
0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодлыг сонсмоор байна, тайлбараа бичнэ үү.x
()
x