АРХАНГАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫГ АЖЛЫГ НЬ ХИЙЛГЭ

0
Сүүлийн өдрүүдэд Архангай аймгийн Засаг дарга Д.Золжаргалыг дээд доодгүй нухчин дарж, ард иргэдийг турхиран ажлыг нь хийлгэхгүй хавчин гадуурхаж байна. Цар тахлын хүнд цаг үед ард иргэдийн эрүүл энхийн төлөө ихийг хийж байгаа ч хийгээгүй мэтээр худал хуурмагийг тарааж, ард иргэдийг турхирч байна.
Д.Золжаргал нь ажлаа авсныхаа дараа, 12 сараас 2 сарын хооронд 19 сумаараа өөрийн биеэр нэг бүрчлэн тойрч, сумдын онцгой комисс болон сумдын эрүүл мэндийн төвүүдийн нөхцөл байдалтай танилцаж, ковидын үеийн бэлэн байдлын зэргийг чанд сахих, нөөц хангамжийг нэмэгдүүлэх зэрэгт онцгой анхааран мэргэжлийн байгууллагуудын удирдлагуудыг дагуулан заавар зөвлөмж өгүүлэн, гамшгаас хамгаалах сан болон засаг даргын нөөц сангаас сум бүрт санхүүжилт олгож, бэлэн байдлыг зэргийг ханган ажилласан. Үүний үр дүнд өнөөдөр Архангай аймаг 18 сумандаа халдвар тархсан хэдий ч сум бүр тусгай эмнэлэг дэлгэн ажиллаж, халдвар авсан иргэд сумандаа эмчлүүлэн эдгэрч гал алдалгүй ажилласаар байна.
Мөн цаг тухай бүр сумдын нөөц хангамжийг тасалдуулахгүй, санхүү мөнгөөр дутаалгүй ажиллаж байна.
Архангай аймаг нь 21 аймгаас нэн тэргүүнд ПСР аппарат бүхий шинжилгээний бүрэн лобараторитой болж, ард иргэдийн дунд голомт нь тодорхойгүй вирус тархах аюулаас цаг алдалгүй сэргийлж чадсан. Одоо ч халдварыг илрүүлгийг сайн хийж иргэдээ эмчилж байна.
Улсын хэмжээнд ПСР шинжилгээг төлбөртэй авч иргэд өвдсөн ч эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн байхад Архангай аймаг өдийг хүртэл ПСР шинжилгээг үнэ төлбөргүй хийж, иргэддээ хүрч ажиллаж байна.
Шинжилгээний бүхий л зардал, шаардлагатай тоног төхөөрөмж хэрэгцээт нөөцийг тасалдуулахгүй байхаас гадна тусгай эмнэлэг дэлгэх, шаардлага хангах бүхий л нөөц санхүүг Засаг даргын нөөц сангаас зарцуулж ард иргэдээсээ нэг ширхэг эмний ч төлбөр авалгүй эмчилж байна.
Мөн эмнэлгийн байгууллагын эмч ажилчид, онцгой, цагдаагийн алба хаагчдынхаа урам, сэтгэлийг дэмжин хандивын бараа бүтээгдэхүүн бүрийг тэргүүн шугаманд ажиллаж байгаа ажилчдынхаа хоол хүнс дархлаа дэмжих бүтээгдэхүүн бүхэнд зарцуулж, ажилчиддаа анхааран ажиллаж байна.
Хотын дарга нар үүдэндээ авдаг автомат ариутгагч хаалгыг нэгдсэн эмнэлгийн үүдэнд авч өгч өөрийгөө биш иргэдээ хамгаалсан.
Мөн өөртөө шинэ машин авахаас цааргалж онцгой нөхцөлд ажилладаг Онцгой байдлын газарт туулах чадвар өндөртэй ланд-200 автомашин шийдвэрлэн өгч өөрөө хуучин засаг Мөнхнасангийн архидан согтуурч осол аваар гаргасан машиныг засч янзлан унаж байна.
Энэ мэт ард иргэдийнхээ дунд орж ажиллах гэж хичээж байгаа түүнийг ажлыг нь ч зүгээр хийлгэхгүй өдөөн хатгаж худал хуурмаг шалтаг тоочиж, дээд доодгүй огцруулахаар оролдож байна. Тэр ч бүү хэл ковидын нөхцөл байдал хүндэрч буй энэ цаг үед МАН-ын хорооны гишүүн, нэр бүхий этгээдүүд ард иргэд бизнес эрхлэгчдийн нэрийг барьж гаргасан захирамж бүрийг нь эсэргүүцэн ард иргэдийг турхирч хөл хорионы дэглэм алдагдуулж байна. Ингэснээр цар тахал хумигдах боломжгүйд хүрээд байна.
Түүгээр ч зогсохгүй хуучин Засаг Мөнхнасан гэх мэт нэр бүхий этгээдүүд улс төржилт хийж Засаг даргыг огцруулах санал хүргүүлсэн. Тэр хурал нь цар тахлаас болж хойшилсон тул арга бүхий сошиол орчинд засаг дарга алга боллоо зэрэг худал мэдээлэл хуурамч хаягуудаас бичиж иргэдийг турхирч байна. Улаан түвшинд олон нийтийн хурал цуглаан хийх хориотой байхад заавал хуралдана гэж шахаж шаардаж, эцэс сүүлд нь УИХ-ын чуулганд Мөнхбатаар хэлүүлж башир аргаа барж байна.
Тэр Мөнхбат гишүүн цар тахлын үед ганц уян бамбарны төлбөр түрийвчнээсээ гаргаж өгөөгүй байж, улстөржих болохоор гишүүний индэрээс хэрэггүй зүйлд юунд илүү үглэнэ вэ. Тэд аймгийн засгийн эрхийг булааж авах гэж тэр…
МАН ерөнхийлөгчтэй болох гэж улс орон даяар хөл хориог цуцалж, аймгийн дарга нарыг уулзалт зохион байгуул гэж дарамталж сонгуулиа хийж өөрсдөө ерөнхийлөгчтэй болсон. Гэтэл мөн л аймгийн Засаг дарга нь ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулсан мэтээр иргэдэд худал мэдээлэл цацаж турхирч байна.
Үүгээр ч зогсохгүй Засаг даргын удирдлагаар ажиллах ёстой газар хэлтсийн дарга нар нь улс төржиж гаргасан захирамжийг нь албаар зөрчиж, иргэдэд шаардлага хүргүүлж ажиллахгүй, энд харж инээж, тэнд очиж ярвайж даапаалж байгааг энд бас дахин хэлье.
Ажилтай хүнийг зүгээр ажлыг нь хийлэг. Мөнхнасанг биш Золжаргалыг сонгосон иргэдийн сонголтыг нураах унагаах эрх та нарт байхгүй…
АРД ИРГЭДИЙН СОНГОЛТ БОЛОХООС УЛСТӨРЖИЛТ БИШ
АРД ТҮМНИЙ АЙМАГ БОЛОХООС МОНГОЛ АРДЫН НАМЫН АЙМАГ БИШ
0 0 санал
Мэдээг үнэлэх
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest

0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x