АН-ын зөвлөл хуралдаж, Эдийн засгийн байнгын хороог хуралдуулах санал гаргаснаа УИХ-ын дарга Г.Занданшатарт албан бичгээр хүргүүлсэн албан бичигтээ:
“…Улсын хэмжээнд эдийн засгийн бодит нөхцөл байдал ямар байдалтай байгаа, импортын барааны орлого, зарлагын тооцооллын талаар, хот, хөдөөд хүнсний нөөц хангамжийн хүртээмж болон хэрэглээний зах зээлийн нөхцөл байдал мөн үйлчилгээний байгууллагуудын орлого багасаж, бараа бүтээгдэхүүний борлуулалт огцом буурч байгаа тул банкны зээлийн хүүг бууруулах, зээлийн эргэн төлөлтийн хугацааг сунгах, түрээсийн төлбөрийн асуудлыг авч хэлэлцэх шаардлага үүсэж байна. Иймд 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн дотор мэдээллийг сонсож, шаардлагатай гэж үзвэл УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулах нь зүйтэй” гэж дурьджээ.