
“Economist Intelligence Unit” (EIU) байгууллагын тайланд дурдсанаар Австрийн Вена хот амьдрахад хамгийн тохиромжтой хотуудын жагсаалтыг дахин тэргүүлжээ. Мөн Копенгаген амьдрахад тохиромжтой хотуудын жагсаалтын хоёрдугаарт жагсаж буй байр сууриа хадгалсаар байгаа бол Австралийн Сидней, Мельбурн хотууд эхний тавд багтжээ. Жагсаалтыг гаргахдаа эрүүл мэнд, соёл, байгаль орчин, боловсрол, дэд бүтэц амьдрах өртөг зэргийг голчлон үздэг байна.
Амьдрахад тохиромжтой 10 хот:
Вена (Австри)
Копенгаген (Дани)
Мельбурн (Австрали)
Сидней (Австрали)
Ванкувер (Канад)
Цюрих (Швейцарь)
Калгари (Канад)
Женев (Швейцарь)
Торонто (Канад)
Осака (Япон),
Окленд (Шинэ Зеланд)