Ажлын байрны эрх тэгш ирээдүйг хангая

0


Илүү их бүтээмж, илүү аз жаргалтай мөн эрүүл ажилтнууд, нүүрсхүчлийн ялгарал буурах зэргээр гэрээсээ ажиллахын давуу тал нь дуусашгүй. Өөр нэг эерүү тал нь ажлын байрны эрх тэгш байдал нэмэгдэх магадлал. Гэртээ гацаж, дүрст дуудлагын үеэр бүгд ижилхэн хэмжээтэй, “дөрвөлжингүүд”-эд сууж, ажлын байран дээр даргадаа саймшрах боломжгүй болсноор цар тахал нь “агуу тэгшитгэгч” болно гэж ялгаатай төлөөллийг дэмжигчид найдав. Ингэснээр зайнаас ажиллахыг муулах нь буурч, бүх ажилтнуудад ажлын байрандаа онцгойрох тэнцүү боломж өгнө.

Ковид-19 ийм эерэг өв үлдээх эсэх нь дараагийн алхмуудаас хамаарна. Хүн бүр ижил орчинд ажиллаж байхад эрх тэгш байдал буюу алагчлалгүй нөхцөлийг мэдэх нь илүү хялбар. Гэвч оюуны хөдөлмөр эрхлэгчид болоод ажил олгогчдын дийлэнх нь хайбрид аргыг илүүд үзэх болжээ.

Цар тахлын өмнөх Америкт ажлын дөнгөж таван хувийг зайнаас гүйцэтгэж, ажил олгогчдын 27 хувь ажлын уян хатан цаг санал болгодог байсан бол өдгөө эл тоо тус бүр 40, 88 хувь болсон.

Хайбрид ажлын байр нь таагүй хольц болох талтай. Жамаараа хөгжиж буй ийм нөхцөл нь одоогийн тэгш бус байдлыг бууруулах бус гааруулж мэднэ. Учир юу гэвэл оффисын ажлын талаар ажилтнууд ялгаатай үзэл бодолтой, эл ялгарал нь бүлэг тус бүрт өөр өөрөөр нөлөөлдөг. Сонголт өгвөл эмэгтэйчүүд, цөөнх, бага насны хүүхэдтэй эцэг эх ажил дээрээ бага цаг өнгөрүүлнэ. Өмнөхөөс сургамж авбал тэд эл сонголтынхоо төлөө илүү үнэ төлнө. Цалингаа нэмүүлж, тушаал дэвших боломжоо алдана. Учир нь ажил олгогчид гол төлөв үзэгдэж харагдаж байгаа ажилтнуудаа ухамсаргүйгээр өндөр үнэлдэг. Ажил олгогчид ажлын байрандаа бүтэн цагаар ажиллахыг шаардвал эмэгтэйчүүд, цөөнх бүлгийнхэн ажлаа орхих илүү магадлалтай. “Ирдэг” бүлгийнхэн өндрөөр үнэлүүлж, “ирдэггүй” бүлгийнхэн доогуур үнэлэгддэг хоёр давхарга үүсэж болох юм.

Ийм үр дагавараас сэргийлэхийн тулд ажил олгогчид ажлын байрыг “инженерчлэх” хэрэгтэй. Эрх тэгш байдлыг гагцхүү загварчлалаар бий болгоно. Эхлээд дарга нар үйл ажиллагааны эрх тэгш байдал (бүгдэд ижил дүрэм) болон үр дүнгийн эрх тэгш байдал (бодлогын үр нөлөөнөөс хэн ч хохирохгүй)-ыг хүсэж байна уу гэдгээ тодорхойлох хэрэгтэй. Дараа нь ажилтан ажилдаа ирэх нь ямар үед бодтой үнэ цэн нэмдэг талаар шударгаар бодох шаардлагатай. Ажилдаа ирэхийг бүтээмжтэй хутгаж, үүнд үндэслэн шагнаж урамшуулах нь утгагүй хэрэг…

 

 

 

Үргэлжлэлийг “Дэлхий 2022” сэтгүүлээс

“Дэлхий 2022” сэтгүүлийн үнэ 44,000₮
Дэлгэрэнгүй мэдээллийг:
7711-5477, 8010-0390, 9409-2904 дугаараас авна уу.

 

 

 





Эх сурвалж mongolianeconomy.mn

0 0 санал
Мэдээг үнэлэх
guest
0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x
()
x