Үр дүнд нь 200 орчим сая турк иргэнд энэ үсэг бичгийн соёл Хүн үндэстний үсэг бичгийн соёл биш, Стамбулын туркын дээдсийн түүх, соёл гэх ухуулгыг хийж, Орхон, Туул, Сэлэнгэ, Хүнүй, Хануй голын сав нутаг Стамбулын туркын үндсэн нутаг гэх худал хуурмаг мэдээллийг цацна. Үүний уршгаар Монгол улсын Хүн үндэстэн ард түмний хойчис Орхон, Туул, Сэлэнгэ, Хүнүй, Хануй сав – голомт нутгийнхаа төлөө исламын шашинт ард түмний хойчистой мөнхөд маргалдан тэмцэлдэх болно.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх танд Турк улсаас явуулж буй үсэг бичиг түрэмгийлэл нь ямар аюултай гэдгийг энэхүү ил захидалдаа тайлбарлан ухуулна.
Өнөөгийн халх, барга, буриад болон ойрадын хойчис буюу өнөө “баруун монгол” гэгдэх ард түмэн нь Хамаг монголчууд огт биш. Тэдний урьдас Тэмүжинг дагаж Орхон, Туул, Сэлэнгэ, Хүнүй, Хануй голын савд ирээгүй. Тэд Хүн үндэстэн ард түмэн билээ.
1947-р онд төрийн үсэг бичгийг кириллээр солихын зэрэгцээ төрийн албан хэлийг Хамаг монгол хэлээс Халх буюу Хүн хэлд шилжүүлсэн байна. Хүн хэл нь Орхон, Туул, Сэлэнгэ, Хүнүй, Хануй сав нутгийн ард түмний “үндсэн хэл” болно.
Манай хэл шинжээчид “Орчин цагийн монгол хэл” гэх онол гаргав. Олон ижил үгтэй хоёр өөр хэл дотор төөрөлдөн XIII зууны “Алтан дэвтэр” дэх хэл зүй хөгжөөд өнөөгийн хэл болов гэж тэд тодорхойлов.
“Үндэстэн нь дундын хэл, угсаа, түүх, соёл, зан үйл, төр, нутаг устай бүлэг хүмүүс” гэж тодорхойлно. Халх, Барга, Буриад, Ойрадын хойчис “баруун монголчууд” Хүн хэлтэй, 2300 жилийн баримтжуулсан түүхтэй Хүн үндэстэн болно.
Төрийн ордонд Хүйс толгойн бичээсийг залав. Дэргэд нь Та, академич Д.Төмөртогоо, Шинжлэх ухааны Академийн ерөнхийлөгч Д.Рэгдэл, Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр нар зургаа татуулжээ. Энэ бол эх сурвалж судлаач хүнд хуурмаг үйлдэл юм. Учир нь, тэнд байсан эрдэмтдийн хэн нь ч эх сурвалж судлаач биш, уг хадан бичиг дээр юу бичсэнийг уншиж мэдэхгүй хүмүүс.